БАЯРТ МЭДЭЭ: МИАТ Европын холбооны орнууд руу ачаа тээвэрлэх аюулгүй байдлын /ACC-3/ эрх авлаа

2014 оны 6 сарын 24

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК өнөөдөр Европын холбооны орнууд руу ачаа тээвэрлэх аюулгүй байдлын /ACC-3/ эрх авах аудит шалгалтанд амжилттай хамрагдаж батламж авлаа.

ХБНГУ-ын Иргэний нисэхийн ерөнхий газраас олгож буй тус батламж нь 2019 оны 05 сарын 24-нийг хүртэл хүчинтэй юм. Европын холбоо нь гуравдагч улсаас тус холбооны улсууд руу ачаа тээвэрлэж буй авиакомпаниудад нисэхийн аюулгүй байдлыг хангах тусгай шаардлагуудыг тавьсан бөгөөд “МИАТ” ТӨХК  дээрх шаардлагыг бүрэн хангаж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4876
0 эможи
keyboard_arrow_up