Хот хоорондын зорчигч тээврийн тарифыг нэмэх шаардлагатай гэв

2014 оны 6 сарын 24

Хот хоорондын тээврийн тулгамдсан асуудлаар Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооноос мэдээлэл хийлээ. Тэдэнд тулгамдаж байгаа гол асуудал нь авто тээврийн салбар нэгдсэн бодлого төлөвлөлтгүй явж ирснээс чиглэл маршрутаа булаацалдаж, мөн давхар давхар хэмжээний татвар хураамж төлсөөр өдийг хүрсэн. Үүнээс үүдээд компаний ашиг орлого багасч, жолооч нар үндсэн үүргээ гүйцэтгэлгүй, зөвхөн мөнгөний хойноос явж байгаа нь зам тээврийн осол гарах үндсэн нөхцөл болж байна гэдгийг  Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооныхон онцолж байлаа. Мөн тэд төрөөс нийтийн тээврийн салбарын үнийг хүчээр барьж байгааг буруутгаж байгаа юм. Учир нь өнөөдрийн байдлаар нэг зорчигчийг тээвэрлэхэд км тутамд 70 төгрөгийн зардал гаргаж байхад салбарын яамны зүгээс үнийг 45 төгрөгт барих үүрэг өгснөөс тээвэрчид км тутамдаа дунджаар 1125 төгрөгийн алдагдал хүлээж байгаа аж.Тодруулбал оны эхний 4 сарын байдлаар нийт алдагдлын хэмжээ 1,2 тэрбум төгрөгт хүрсэн байна. Үүнээс үүдээд техник хэрэгслээ сольж шинэчлэх асуудал орхигдсоор байна гэлээ. Тухайлбал  одоо хот хоорондын тээвэр явж байгаа 450 орчим автобусны 90 орчим хувь нь 8-аас дээш жилийн насжилттай. Эдгээр автобуснууд дөрвөн жилийн дараа ашиглалтаас гарна. Тэр үед эдгээр автобуснуудыг сольж шинэчлэхэд төсөв хөрөнгө хүрэлцэхгүй. Тиймээс салбарын яамны зүгээс энэ асуудалд анхаарлаа хандуулж, төрөөс мөнгө хөрөнгө гарган 200 автобус авч, тэрнийгээ аж ахуй нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгох, мөн км тутмын тарифыг 70 биш юм аа гэхэд 50 төгрөг болгож нэмэгдүүлж өгөхийг хүсч байгаагаа илэрхийлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4874
0 эможи
keyboard_arrow_up