Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.
2017 оны 10 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 5-7 хэм дулаан байна.
2017 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
31-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11 дүгээр сарын 01-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 2-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 31-нд зарим газраар,11 дүгээр сарын 1,2-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна. 2-нд нутгийн баруун хэсгээр, 3-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.









