Дэлхийн энх тайванд хамтдаа нэгдэцгээе
Өнөөдөр Чингисийн талбайд "Энх тайвны төлөө хамтдаа" нэртэй алхалт зохион байгуулагдлаа. Уг үйл ажиллагаа нь өнгөрсөн жил анх удаа БНСУ-д зохион байгуулагдсан бөгөөд 30 гаруй мянган залуус уг үйл ажиллагаанд цуглаж алхсан юм байна. "Энх тайвны төлөө хамтдаа" алхалтанд оролцсон залуус өөр өөрийн улс оронд буцаж очоод тус алхалтаа зохион байгуулдаг бөгөөд нийт 70 гаруй оронд энэ үйл ажиллагаа зохион байгуулагдсан ажээ. Манай улсаас өнгөрсөн жил "Энх тайвны төлөө хамтдаа" ТББ-ын гишүүн Б.Буянхишиг оролцож энэ жил ийнхүү эх орондоо тус алхалтыг зохион байгуулж байгаа юм байна. Энэ үйл ажиллагааг "Энх тайвны төлөө хамтдаа" ТББ нь Монголын оюутны холбоо, Биеийн тамир спорт хороо, Монголын хүүхдийн ордон гэх зэрэг олон байгууллагуудтай хамтарч хийсэн бөгөөд алхалт нь жил бүр зохион байгуулагдах юм байна.