Нийгмийн хариуцлагаа нэр төртэйгээр биелүүлж яваа ТАТВАР ТӨЛӨГЧ ТАНД БАЯРЛАЛАА

2017 оны 10 сарын 27

Налайх Дүүргийн Татварын Хэлтэс-н зураг.

Нийслэлийн татварын газраас НӨАТ-ын баримт олголтыг нэмэгдүүлэхийн тулд дүүрэг бүрт нэг зах, худалдааны төвийг сонгон авч жишиг болгох ажлыг зохион байгуулан ажиллаж байна. 

Үүний нэг болох Налайх дүүргийн 2-р хороонд үйл ажиллагаа явуулдаг “ХАНГАЙ СЕРВИС” ХХК-ний "ХАНГАЙ СЕРВИС" бөөний төв нь НӨАТ-ын урамшууллын системийн жигд үйл ажиллагааг ханган иргэн болон ААН-дэд НӨАТ-ын баримтыг цаг алдалгүй хэвлэж өгч хэвшсэн аж ахуй нэгжүүдийн нэг юм.

Arslan.mn

Хангай сервис ХХК-ийн Захирал Т.Энхжаргалтай уулзахад "Иргэд манайхаас авсан И-баримтаараа сугалаанд оролцоод 20,000, 100,000... гэх мэт хожсон "БАЯРЛАЛАА" гэж их хэлдэг. Улс эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байгаадаа үргэлж баяртай байдаг" хэмээн ярилаа гэж Налайх дүүргийн татварын хэлтэсээс мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48690
0 эможи
keyboard_arrow_up