Төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг олгох шийдвэрийг эсэргүүцэж байна

2017 оны 10 сарын 27

 Хоёр хоногийн өмнө эхэлсэн хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт өөрчлөлт оруулах хэлэлцээ тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байна. УИХ-ын чуулганаар Төрийн албан хаагчдад нэг удаагийн 300 мянган төгрөг олгох асуудлыг дэмжсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор багш нарын төлөөллөөс хэвлэлийн хурал зарлаж, дээрх шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв. Талууд Төрийн албан хаагчдын цалинг 40-өөс доошгүй хувиар нэмэгдүүлж, 2018 оны төсөвт тусгах асуудлыг дахин хэлэлцсэн ч тодорхой шийдэлд хүрч чадалгүй, МҮЭ-ийн Холбооны саналаар завсарлага аваад байгаа юм. Үйлдвэрчний эвлэлийн зүгээс тавьж буй гурван шаардлагын хоёрт нь талууд санал нэгдсэн гэж үзэж байна. Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны мэдээлснээр Засгийн газар бүх төрлийн татварыг нэмэхдээ үйлдвэрчний болон эздийн байгууллагын саналыг авч байхаар зөвшилцөлд хүрсэн байна. Мөн эдийн засгийн хямралтай холбоотойгоор амьжиргааны түвшнээс доогуур орлоготой иргэдийн орлогыг нэмэгдүүлэх асуудлыг төсвийн тодотголоо зохицуулж байгаа ажээ. Энэ оны төсвийн тодотголд 250 мянган өрхөд олгох найман тэрбум төгрөг, хүүхдийн мөнгөнд олгох 104.5 тэрбум төгрөгийг нэмж суулгаж байгаа гэж мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48674
0 эможи
keyboard_arrow_up