AFNOR групп Монгол Улс дахь төлөөлөгчийн газраа нээжээ

2017 оны 10 сарын 27

Arslan.mn

Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын Худалдааны танхимийн хамтын ажиллагааны хүрээнд  2017 оны 10 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Франц Улсад төвтэй Дэлхийн стандартын баталгаажуулалтын байгууллага болох AFNOR группын Ази-Европын бүсийн захирал Монгол Улсад айлчилж байгаа билээ.

Айлчлалын хүрээнд тус байгууллага нь Засгийн газрын тохируулагч агентлаг Стандартчилал, хэмжил зүйн газрын магадлан аудит хийхийн зэрэгцээ AFNOR  группын Монгол Улс дахь төлөөлөгчийн газраа нээж байгаа юм.

Мөн Олон Улсын стандартын академитай (ISA) хамтран Монгол Улсад бүртгэлтэй, баталгаажсан стандартын зөвлөх, сургагч багш, аудиторуудыг Олон Улсын шинэчлэгдсэн Чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2015, Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO14001:2015 зэрэг стандартуудаар олон улсын түвшинд  баталгаажуулан бүртгэх ажил хийгдэнэ.

Arslan.mn

Бүртгэл хийгдэж, баталгаажуулснаар Монгол аудитор олон улсын баталгаажуулалтын байгууллагын нэрийн өмнөөс Монголд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж дээр аудит хийх эрхтэй болж, хүлээн зөвшөөрөгдөх юм. Ингэснээр Монголын аж ахуйн нэгжүүд хилийн чанадаас өндөр өртгөөр аудитор авчрах шаардлагагүй болж байгаа ба Монгол хүн Монголдоо Монгол компаниа олон улсын стандартын (ISO) дагуу баталгаажуулах боломжтой болж байгаагаараа онцлог юм. 

Түүнчлэн Монгол Европын бизнессийн харилцаанд ихээхэн ач холбогдол болохын зэрэгцээ чанарын баталгаатай үйлдвэрлэл,  экспорт болон импортын  худалдааг өргөжүүлэхэд ихээхэн нөлөөлөл үзүүлэх юм.

Arslan.mnArslan.mn

Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын Худалдааны танхим

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48673
0 эможи
keyboard_arrow_up