Багш нар 300 мянган төгрөг тараахыг эсэргүүцэж, хугацаагүй ажил хаялтад бэлдэж байна

2017 оны 10 сарын 27

Багшийн цалин нэмүүлэх түр хорооны гишүүд өнөөдөр 12:00 цагт хэвлэлийн бага хурал хийхээр зарлажээ. 

УИХ энэ өдрүүдэд 2017 оны төсвийн тодотгол хэлэлцэж байгаа билээ. 

Тодотголд багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх шаардлагын хариу арга хэмжээ болгож төрийн албаны ажилтнуудад нэг удаа 300 мянган төгрөгийг тараахад шаардлагатай 55 тэрбум төгрөгийг суулгах гэж байна. Энэ шийдвэрийг багш нар хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. 

Тэд 10 дугаар сарын 30-наас хугацаагүй ажил хаялт, өлсгөлөн зарлахаар бэлдэж байна. Багш нарын хүсэж буй цалингийн хэмжээ 1.6 сая төгрөг юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48662
0 эможи
keyboard_arrow_up