Төмөр Замчдын Мэргэжлийн холбоод МТЗ-ын Нэгдсэн холбооноос гарахаа мэдэгдлээ

2017 оны 10 сарын 26

Arslan.mn

Төмөр Замчдын Мэргэжлийн холбоодоос өнөөдөр Монголын Төмөр Замын нэгдсэн холбооны тэргүүн Ч.Сүрэнхорлоогийн явуулж буй үйл ажиллагааг эсэргүүцэж мэдээлэл хийлээ. 

Монголын Вагоны Мэргэжилтнүүдийн холбооны дарга Л.Болд "Төмөр зам мэргэжил бүр дээр үйл ажиллагаа явуулдаг цогц байгууллага. Энэ дотроо мэргэжил бүрээ хөгжүүлье гэсэн зорилготой нэгдсэн холбоод байдаг. Холбоо болгон өөрийн ажлын онцлогтой. Эдгээр холбоо нь 2015 оноос Төмөр Замын Нэгдсэн холбоонд нэгдсэн. 

Arslan.mn

Харин нэгдсэн холбоо бидэнтэй уулзаж ярьж, ажил мэргэжлээ хөгжүүлэх дорвитой бодлого боловсруулахын оронд бидний өмнөөс, бидэнтэй хуралдаж шийдээгүй асуудлуудаа Хэвлэл Мэдээллийн Хэрэгслээр удаа дараа мэдээлж, төмөр замын үйл ажиллагааны талаар олон нийтэд буруу ташаа ойлголт төрүүлж байна. 

Тиймээс Төмөр замын нэгдсэн холбоонд оролцдог бид энэ холбооноос гарахаар шийдвэрлэсэн. Тус тусынхаа үйл ажиллагааг цаашдаа шийдэж явцгаая. Дахин нийлж, нэгдэх асуудал бол бидний өөрсдийн дотоод хэрэг юм.

Arslan.mn

Манай Монголын Вагоны Мэргэжилтнүүдийн холбооны хувьд вагоны мэргэжлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, иргэдэд зөвлөгөө өгөх үүрэг чиглэлтэй. Энэ чиглэлээрээ цаашдаа тусдаа үйл ажиллагаагаа явуулах болно. 

Төмөр замын Нэгдсэн холбооноос гаргасан аливаа мэдээлэл манай Вагоны мэргэжилтний холбоонд огт хамаагүй гэдгийг хэлье. Бидэнд улстөржих шаардлага байхгүй, бид өөрсдийн үйл ажиллагаагаа явуулж, мэргэжилтнүүдээ бэлтгэж явахыг л хүсэж байна" гэв.

Монголын Төмөр Замын Нэгдсэн холбоо нь анх байгуулагдахад 7 холбоо нэгдэж байжээ. Тэгвэл өнөөдөр 5 холбоо гарахаа ийнхүү илэрхийлсэн юм.

Үүнд:

  • Монголын Зүтгүүрийн инженер, мэргэжилтнүүдийн холбоо
  • Монголын Вагоны Мэргэжилтнүүдийн холбоо
  • Монголын Төмөр Замын тээвэр зохион байгуулалтын инженерүүдийн холбоо
  • Төмөр Замын Эрчим хүч, усны инженерүүдийн холбоо
  • Москвагийн Төмөр Замын их сургууль төгсөгчдийн холбоо орж байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48638
0 эможи
keyboard_arrow_up