Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг эрчимжүүлж байна
2017 оны 10 сарын 26
Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/09 дүгээр захирамжаар байгуулагдсан Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулах Төв комиссийн ахлагч Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Татварын газрын хамтарсан бүрэлдэхүүн гүйцэтгэл бага байгаа 3 дүүрэг болох Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдээр очиж ажлын явцтай танилцан дүүргийн салбар комисс болон Татварын хэлтэс үйл ажиллагааг дүгнэн, тээврийн хэрэгслийн албан татвар хураалтын ажлыг эрчимжүүлэх талаар үүрэг даалгавар өглөө.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
48626
0 эможи