Өнөөдөр болох зарим үйл явдлын тойм

МН мэдээллийн төвд:
11.00 цагт Иргэн Д.Чинзориг “Сод Монгол” ХХК-ийн захирал Ц.Анандбазар болон түүний хамсаатан прокуроруудын талаар баримттай мэдээлэл хийнэ.
11.30 цагт Иргэн Э.Цэрэндолгор “Боолчлол”-ын талаархи судалгааны үндсэн дээр хэвлэлийнхэнд хандлаа.
12.00 цагт “Гурван бүдүүн” хамтлагийн шинэ уран бүтээл, шинэ клипний нээлтэд зориулсан хэвлэлийн хуралд урья.
Бусад
10:00-14:00 цагт: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл Нийслэлийн Иргэний танхимд хорооны Засаг дарга нартай уулзана.
11:00 цагт: Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Шүүхийн бүтэц, харьяаллын өөрчлөлт" сэдэвт хэвлэлийн бага хурал хийнэ. Тасганы овооны баруун хойно байрлах Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно.
12:00 цагаас МАХН-ын байранд хэвлэлийн хуралтай. МАХН-ыг татан буулгах, намын гишүүд хоорондоо зодолдсон зэрэг дуулиан өнгөрсөн долоо хоногт өрнөсөн энэ бүх асуудалд тайлбар өгөхөөр болсон байна.









