"Хүслээ нэгтгэе" Үндэсний хөдөлгөөнийг үүсгэн байгуулахаар болжээ
Өнөөдөр "Хүслээ нэгтгэе" Үндэсний хөдөлгөөнөөс Иргэний 20 гаруй хөдөлгөөн нэгдсэнийг зарлаж, цаашид хийх ажлынхаа талаар мэдээлэл өглөө.
Тэрээр иргэний нийгмийн байгууллагууд нэгдэж "Хүслээ нэгтгэе" Үндэсний хөдөлгөөнийг үүсгэн байгуулахаар болсон байна. "Хүслээ нэгтгэе" үндэсний хөдөлгөөнийг үүсгэн байгуулах хурал 2014.06.28-ны өдөр Эрх чөлөөний талбайн дэргэдэх Засгийн газрын 11-р байрны дугуй зааланд 12 цагаас эхлэх ажээ. Иргэд, иргэний нийгмийн байгууллагууд үүсгэн байгуулах хуралд хүрэлцэн ирж идэвхтэй оролцохыг уриалж байна.
Мөн эх орон, газар шороо, бусдын эрх, эрх чөлөөг хамгаалахаар үгсэн хуйвалдсан улс төр, бизнес, төрийн үйл ажиллагаагаар халхавчилсан гэмт бүлэглэлтэй амь бие, эрүүл мэнд, эрх чөлөөгөө дэнчин тавьж тэмцсэн Эх орончдоо өмгөөлөн хамгаалахад энэхүү нэгдсэн хөдөлгөөний эрхэм зорилготой юм байна.