“Их хааныхаа хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ гэдэг туйлын их аз завшаан”

2017 оны 10 сарын 25

 “Өвлийн шөнө тэнгэрийн одод оч мэт гялалзахад

Уудам талд жинчин хүний дуулах яруу” гэх шүлэг адил хангай дэлхий цагаан дээлээр энгэрээ гоёх байгалийн хосгүй үзэгдэл. Түүнийг ажин зогсож буй талын хүний сэтгэл дулаахан.

ӨМӨЗО-ны аялагчтай таарч түүнтэй хэсэгхэн хором ярилцах завшаан тохиосон юм. Ингээд та бүхэндээ ярилцлагаа хүргэж байна.

-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе?

-Баярлалаа. Эрхэм сэтгүүлчийн энэ өдрийн амрыг эрье.

-Та монголд өмнө нь ирж байсан уу?

-Үгүй ээ. Анх удаа ирж байгаа. Монгол нутгийнхаа тансаг сайхан уул ус байгалийг харахын сацуу түүх дурсгалт газруудаар аялаад явж байна.

-Аль нутгаар аялаад ирэв?

-Алтай овоо, Шилийн богдоор ирээд Сүхбаатар,Хэнтий,  Төв зэрэг аймгуудаар аяллаа. Одоо Их хааныхаа хөшөөний өмнө зураг даруулж, есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлэхээр зогсож байна. Монгол хүнийхээ хувьд Их хааныхаа хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ гэдэг туйлын их аз завшаан гэж бодож байна.

-Аялал тань хэр сонирхолтой байв?

-Маш сайхан байлаа. Байгалийн давтагдашгүй өвөрмөц зохицолдлогоо, өргөн уудам тал нутаг, өнгө үзэмж хийгээд тэнд идээшиж байгаа мал сүрэг, малчдын ахуй зэргийг гэрэл зурагнаа мөнхөлнө гэдэг сайхан байлаа.

 -Тэгвэл та зураг дарах их сонирхолтой юм шиг байна?

-Тийм. Очсон газар бүрийнхээ зургийг дарж явлаа. Ер нь зураг авах их сонирхолтой.  

-Та аль нутгийн хүн бэ?

-Би ӨМӨЗО Шилийн гол аймгийн Авга хошуунаас ирсэн эгэл жирийн малчин хүн байна.

-Та хөдөө нутгаар аялаад малчидтай уулзаж ахуй соёлыг нь ажсан гэлээ. Таны бодлоор манай хоёр орны ахуй соёлын хувьд ялгаатай зүйл юу байна вэ?

-Бид адилхан мал малладаг хүний хувьд ахуй соёл адилхан хэвээрээ санагдсан. Нүүдэлчний ахуй, соёл үеийн үед өнөөг хүртэл хэв чанараа алдалгүй явж байгаа юм болов уу.

Монгол, Өвөр монгол хоёр орон нэг зангилаанаас тасарсан улс. Гэсэн хэдий ч монголоо гэх сэтгэл зүрх нь хэзээд хадгалагдаж явдаг гэдэг шүү дээ. Анх монгол улсын хилээр орж ирэхэд тань юу бууж байв?

-Анх орж ирэхэд нутагтаа ирсэн юм шиг л халуун дотно, дулаахан санагдсан. Төрсөн нутаг л тийм байдаг болов уу.

-Танд баярлалаа. Цаашдын тань ажил үйлсэд амжилт хүсье?

-Танд бас баярлалаа. Алтан харгуй зам тань үргэлж дардан байх болтугай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48563
0 эможи
keyboard_arrow_up