ЦАГ АГААР: Ихэнх нутгаар цас орж, хүйтрэхийг анхааруулав

2017 оны 10 сарын 25

Arslan.mn

Маргааш нутгийн баруун хагаст, 27-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг Цаг уур орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна.

Arslan.mn
Энэ сарын 28-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-нд нутгийн баруун хагаст, 27-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 28-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 26-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар эрс хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна. 29-нөөс өдөртөө бага зэрэг дулаарна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48553
1 эможи
keyboard_arrow_up