Сураггүй болсон уулчдыг 3-5 метрийн гүнтэй цасан дунд хайж байна

2017 оны 10 сарын 24

Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа хоёр дахь өдрөө үлгэлжилж байна.

ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Эрэн хайх хоёр бүлэг эрлийн ажиллагааг 06.20 цагт эхлүүлсэн. Эрлийн бүлэг 11, 12 дахь иргэний цогцсыг 09:43 цагт, 13 дахь иргэний цогцсыг 10:43 цагт, 14 дэх иргэний цогцсыг 11:30 цагт олсон.

Хээрийн штаб 2811 метрийн өндөрт байрлаж байна. Аврагчид 200 метр өргөн, 800 метр орчим урт, ойролцоогоор 160000 м2 талбайд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Цасны зузаан зарим газраа 3-5 метрийн гүнд хүрсэн, уулын цас дагтаршиж хатуурч, хунгарласан байгаа учир цасыг ухаж эрлийн ажиллагаа явуулж байна. Эрэн хайх ажиллагаа хүндэрч байна гэсэн мэдээллийг шуурхай бүлгээс өгч байна.

Ослын голомтод Онцгой байдал, Цагдаа, Зэвсэгт хүчин, шүүхийн шинжилгээний байгууллагаас 108 алба хаагч, эмнэлгийн байгууллагаас 23 ажилтан, бусад байгууллагаас 55 иргэн, нийт 196 хүн үүрэг гүйцэтгэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48532
0 эможи
keyboard_arrow_up