Ослоор амиа алдсан уулчдын тоо 14-т хүрлээ

2017 оны 10 сарын 24

Arslan.mn

Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг аврагчид үргэлжлүүлж байна. Эрэн хайх хоёр бүлэг эрлийн ажиллагааг өглөө 06.20 цагт эхлүүлсэн. Эрлийн бүлэг 09:43 цагт осолдсон хоёр иргэний цогцсыг олсон талаар ослын голомтод ажиллаж байгаа шуурхай бүлгээс мэдээлж байсан бол саяхан бас нэг уулчны цогцсыг 10:43 цагт олсон гэдгийг ослын газарт ажиллаж байгаа манай сурвалжлах багаас мэдээллээ.

Arslan.mn

Одоогоор амиа алдсан уулчдын тоо 14-т хүрээд байна. Эрэн хайх ажиллаганы бүлгүүд одоогоор 2775 метр өндөрт хээрийн штаб байгуулан байрлаж байна. Аврагчид осолдсон иргэдийн цогцсыг 3200-3400 метрийн өндрөөс буулгаж байна.  Уулын цас дагтаршиж, хунгарласан байгаа уг ажиллагааг явуулахад хүндрэлтэй байгаа юм. Амьд үлдсэн 10 иргэн болон осолдсон иргэдийн цогцсыг ЗХЖШ-ын МИ-171 нисдэг тэргээр авчрахаар төлөвлөж байгаа аж.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
48502
1 эможи
keyboard_arrow_up