“Хүмүүнлэгийн үйлсийн манлайлал” 2 сарын аян болж өндөрлөлөө

2014 оны 6 сарын 24

Монголын Улаан загалмайн Нийгэмлэгийн Үндэсний чуулганы шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор 2 сарын хугацаатай хүмүүнлэгийн аян зохион байгуулсан байна. “Хүмүүнлэгийн үйлсийн манлайлал” аяныг 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 2 сарын хугацаатай зохион байгуулж дууссан байна. Аяны хүрээнд Хан-Уул дүүргийн Улаан Загалмайн Хорооноос МУЗН-н үйл ажиллагааг сурталчлах, дүүргийн хэмжээнд хүмүүнлэгийн сүлжээ бий болгох, МУЗН-н гишүүд дэмжигчид, байгууллага, хувь хүн, сайн дурын идэвхтнүүдийн эгнээг өргөжүүлэх зорилгоор дүүргийн бүх хороод болон 34-р сургууль дээр хуваарийн дагуу өдөрлөг зохион байгуулсан ба   уг арга хэмжээний  үеэр эмзэг бүлгийн 2000 орчим иргэнд тусламжийн хувцас олголоо. Аяны  үйл ажиллагааны үр дүнд шинээр 43 хүн МУЗН-д гишүүнээр элсэж, дүүргийн Ахмадын хороо, Нийтлэг үйлчилгээний алба, 26, 34-р сургуулийн хамт олон бусдыгаа манлайлан Хүмүүнлэгийн үйлсэд нэгдэн гишүүнээр элсэж,татвараа төллөө. Мөн аяны хүрээнд 8-р хорооны иргэдэд Анхны тусламжийн мэдлэг олгох сургалтыг зохион байгуулсан байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4845
0 эможи
keyboard_arrow_up