Аврагчид уулчдыг эрэн хайх ажиллагаагаа эхлүүллээ

2017 оны 10 сарын 23

Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр ууланд 27 иргэн авиралт хийгээд буцах замд нь цасан нуранги үүсч, 19 иргэн ор сураггүй алга болсон тухай өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болдоор ахлуулсан 12 алба хаагч өнөөдөр гэгээ хаяармагц эрэн хайх ажиллагаагаа эхлүүлжээ.

Уулын спортын мастер  Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 иргэн авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсч, 8 иргэн уулнаас бууж, 19 иргэн сураггүй болсон тухай дуудлага өчигдөр 14:30 цагт Завхан аймгийн Онцгой байдлын газарт ирсэн бөгөөд Улаанбаатараас ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах бүлэг, эмнэлгийн бүлэг, Нийслэлийн Аврах ангийн эмнэлгийн бүлэг, Гэмтэл согог сэргээн заслын төв эмнэлгээс нарийн мэргэжлийн 2 эмч, 2 сувилагчийн бүрэлдэхүүнтэй баг МИ-171 нисдэг тэргээр Завхан аймгийн Отгон сумын чиглэлд 18.00 цагт ниссэн байна.

Шадар сайдын өрөөнд 09:00 цагаас Онцгой байдлын ерөнхий газар болон холбогдох бусад албаны хүмүүс эрлийн талаар мэдээлэл хийнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48418
0 эможи
keyboard_arrow_up