Нийслэлд өнөөдөр болох зарим үйл явдлын тойм
Чингис хааны нэрэмжит төв талбайд
09:30 цагт Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд хүндэт зочин Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга ноён Жемил Чичекийг угтан авах ёслол болно.
аМУИС-ийн дугуй танхимд
10:00 цагт Кориа Глобал сангаас “Дэлхийн Солонгос үндэстний 15-р форум- 2014 Улаанбаатар” уулзалт эхэлнэ.
Үндэсний мэдээллийн төвд
11:10 цагт "Хүслээ нэгтгэе" Үндэсний хөдөлгөөнөөс Иргэний 20 гаруй хөдөлгөөн нэгдсэнийг зарлаж, цаашид хийх ажлынхаа талаар мэдээлэл өгнө.
МАХН-ын байрны өмнөх талбайд
11:30 цагт МАХН байгуулагдсаны 93 жил, нэрээ сэргээсний 3 жилийн ойд зориулсан баярын арга хэмжээ болно. Утас: 88114998
“Өнөр бүл” төвд
11:50 цагт Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга ноён Жемил Чичекийн гэргий Хүүхдийн төлөө үндэсний газрын харьяа Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвд зочлон хүүхдүүдтэй уулзалт хийнэ. Жич: “Өнөр бүл” төв нь Офицерүүдийн ордоны зүүн талд байрладаг. Утас: 62263101, 97077026, 97077008
ө73 дугаар цэцэрлэгт /Яармагийн хуучин эцэс/
12:00 цагт зуны цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаа болно. Утас: 344477,91912173
Баянзүрх эмнэлгийн сургалтын танхимд
14:00 цагт “Эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, дотоодын хяналт” сэдэвт чанарын өдөрлөг болно. Хамтран зохион байгуулагч ЭМЯ, НХМГ, НЭМГ, БЗНЭ, бусад эмнэлэгүүд. Утас: 99017776 , 99013166
МТШХХГ-ын хурлын танхимд
16:00 цагт МТШХХГазар нь телевизийн өргөн нэвтрүүлгийн систем тоон технологид шилжиж байгаатай холбоотой DVB-T2 стандарттай STB, ТV үйлдэрлэгч, импортлогч байгууллагын удирдлагуудтай уулзалт хийнэ. Утас: 91011058
Туушин зочид буудалд
17:00 цагт БОНХЯ, Торгоны зам дагуух Евро-Азийн их сургуулиудын консерциум хамтран зохион байгуулах "Уур амьсгалын өөрчлөлт" сэдэвт олон улсын бага хурлын нээлт болно. Хуралд Итали, Япон, Хятад, Турк, Малайз зэрэг 30 гаруй орны 70 орчим профессорууд оролцоно. Утас: 89744747
"Монгол ньюс" мэдээллийн төвд
11.00 цагт Налайхад машиндаа зургаан удаа буудуулж амиа алдсан залуугийн ар гэрээс хэвлэлийнхэнд хандлаа. Тэд энэ хэргийн цаана зохион байгуулалттай хар тамхины хэргийг нуун дарагдуулж байгаа хэмээн үзэж байна. 12.00 цагт Хот хоорондын тээврийн тулгамдсан асуудлаар Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооноос мэдээлэл хийнэ.