Ихэнх нутгаар ДУЛААРНА

2017 оны 10 сарын 22

2017 оны 10 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 8-10 градус дулаан байна.

Image result for цаг агаар

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 градус хүйтэн, харьцангуй чийг 9 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Баруун болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр.

Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 1-6 градус, Алтайн өвөр говиор 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.



 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48408
0 эможи
keyboard_arrow_up