ФОТО: Охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг масктай жагсаал боллоо
Өнөөдөр буюу энэ сарын 21-ны өдөр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гадна Хүчирхийллийн эсрэг иргэдийн дуу хоолойгоо өргөх охид, эмэгтэйчүүдийн масктай жагсаал үргэлжилсээр байна.
Харин тэд одоогоор шүүх эмнэлгийн гаднаас хөдөлж, алхсаар Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн гадна очиж, цаашлаад 13 настай охин нас барсан аймшигт хэрэг гарсан “Очир” төвийн гадна очиж үзэл бодлоо илэрхийлэн охид эмэгтэйчүүдийн төлөө дуугаа өргөж жагсахаар явж буй юм.
Учир нь сүүлийн үед бага насны охидын биеэ хамгаалах чадваргүйг ашиглан аймшигт хүчин болон амь насыг бүрэлгэх хэрэг шилээ даран гарсанаар ийнхүү охид эмэгтэйчүүд эцэг эхчүүдийн санааг зовоосоор сүүлдээ жагсахад хүргээд байгаа билээ. Иймд өнөөдөр Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо болон Лантуун дохио төрийн бус байгууллага зэрэг охид эмэгтэйчүүд, хүүхэд залуусын эрхийн төлөө чиглэн үйл ажилллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд болон охид эмэгтэйчүүд, эцэг эхчүүд нэгдэн эрхийнхээ төлөө дуу хоолойгоо нэгтгэж байна.