South32: “Rio Tinto“-ийн коксжих нүүрсний төслүүдийг худалдан авахаар судалж байна
2017 оны 10 сарын 21
Оюутолгойн хөрөнгө оруулагч "Rio Tinto" группийн хоёр тэрбум австрали доллараар үнэлэгдэж байгаа коксжих нүүрсний төслүүдийг "South32" компани худалдан авахаар судалж байна. Гэхдээ "Whitehaven coal" компани мөн "Rio Tinto"-д үнийн санал тавьж магадгүй гэж ойрын эх сурвалж мэдээллээ. Австралийн "Queensland" мужид байрлах "Hail Сreek", "Kestrel" уурхайнуудын 80 орчим хувийг "Rio Tinto" эзэмшдэг. Эндээс зөвхөн "Hail Creek" уурхайгаас жилд 10 сая тонн нүүрс олборлох боломжтой. Харин "Kestrel" уурхайгаас 2016 онд таван сая тонн коксжих болон дулааны нүүрс олборлосон талаар "Rio Tinto" мэдээлсэн юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
48406
0 эможи