Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг явагдаж байна
Онцгой байдлын ерөнхий газрын даргын аравдугаар сарын 18-ны өдөр баталсан А/243 дугаар тушаалын дагуу Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг Архангай аймагт аравдугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг явуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, удирдлага зохион байгуулалтаар хангахаар Онцгой байдлын ерөнхий газрын ГШУГ-ын Мэргэжлийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Дамдинсүрэнгээр ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Архангай аймагт ажиллаж байна. Ажлын хэсэг аравдугаар сарын 19-20-ны өдрүүдэд тус аймгийн Өгийнуур, Хотонт, Төвшрүүлэх, Өлзийт, Хайрхан, Эрдэнэмандал сумдын Онцгой комисс, гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлын үзлэгийг явууллаа. Үзлэг шалгалтаар сумдын гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдал, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилт, хүч хэрэгслийн бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэх талаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны чиглэл болон өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өглөө.