“Цөмөөхэй”-д бүжиглэх хүүхдүүдийг бүртгэж байна

2017 оны 10 сарын 20

Энэ жилийн “Цөмөөхэй” бүжгэн жүжгийн бүртгэл эхэлжээ. Гавьяат жүжигчин, Соёлын элч Д.Алтанхуягийн үүсгэн байгуулсан “Монголын балетын хөгжил” сангаас дөрөв дэх жилдээ зохион байгуулах “Цөмөөхэй” бүжгэн жүжигт тоглох охид, хөвгүүдийн бүртгэл аравдугаар сарын 14-28-ны хооронд үргэлжлэх юм байна.

“Цөмөөхэй”-д тоглох сонирхолтой, бүжгийн урлагаар хичээллэдэг болон сонирхдог, 8-17 насны хүүхдүүдийг сонгон шалгаруулалтад урьжээ.

'Монголын балетын хөгжил' сангийн тэргүүн Д.Алтанхуяг АНУ-д ажиллаж, амьдарч байгаа бөгөөд аравдугаар сарын 27-нд эх орондоо ирэх юм байна.  

“Цөмөөхэй” бүжгэн жүжигт оролцох хүүхдүүдийн сонгон шалгаруулалтыг аравдугаар сарын 29-нд "Монголын үндэсний балет" сургуулийн байранд явуулах нь ээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48376
0 эможи
keyboard_arrow_up