Монгол Улсын хэмжээнд 2015-2016 онд 2-7 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна

2017 оны 10 сарын 20

Монгол Улсын хэмжээнд 2015-2016 онд 2-7 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна. Үүнээс 295 нь эмэгтэй, гурав нь эрэгтэй. Гэхдээ энэ бол зөвхөн цагдаагийн байгууллагад бүртгэгдээд шалгагдсан хэрэг. Цагдаад шалгагдаагүй хэрэг зөндөө бий. Гэтэл үүнээс 47 хувь нь хэрэгсэхгүй болсон байна. Одоо таван настай охины асуудал их яригдаж байна. Гэтэл Булган аймагт дөрвөн настай охин хүчирхийлүүлсэн хэргийг шалгаж байна. Нэг ой дөрвөн сартай хүүхдийг хүчиндсэн хэрэг одоо шүүхээр шийдэгдэх гээд явж байна.

Хамгийн аймшигтай нь энэ бүртгэгдсэн 298 хэргийг задалбал, хүчирхийлэл үйлдэгчийн 18 төрсөн эцэг нь, 49 хойд эцэг буюу хамтран амьдрагч нь байна. Сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхдүүдийн дунд жирэмслэлт их байна. 2017 оны нэгдүгээр сарын байдлаар 12-17 насны 1613 эх амаржсан байна. 20 хүртэлх насны 18168 охин үр хөндүүлсэн байна. Энэ бүрэн тоо биш. Энэ ихэвчлэн улсын эмнэлгээс гардаг. Хувийн эмнэлэг тоогоо өгдөггүй байна.

 

Эх сурвалж: Breakingnews

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48368
0 эможи
keyboard_arrow_up