Улаанбаатарт 8-10 хэм дулаан

2017 оны 10 сарын 20

Image result for цаг агаар

-Өнөөдөр нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орж, сэрүүснэ-

Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 8-10 градус дулаан байна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи нутгийн баруун хагаст баруунаас хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар сэрүүсч 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48335
0 эможи
keyboard_arrow_up