Мансууруулах бодисыг улс үндэстэн дамнуулах хууль бус хэрэгт 68 иргэн гадаадын 10 улсад шалгагджээ

2014 оны 6 сарын 23

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд төдийгүй манай улсын хэмжээнд мансууруулах бодис хэрэглэгчдийн тоо эрс ихэссээр байгаа гэдгийг  судлаачид хэлж байна. Жил бүрийн 6-р сарын 26-ний өдрийг дэлхий даяар мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм тарианы зохисгүй хэрэглээ, хууль бус худалдаалалтын эсрэг тэмцэн өнгөрүүлдэг билээ.

Дэлхийн хэмжээнд 15-64 насны 230 сая хүн хууль бусаар мансууруулах бодис хэрэглэдэг гэсэн судалгааг НҮБ-аас гаргажээ.  Харин манай улсын хувьд 1999 онд мансууруулах бодис хэрэглэгчдийн тоо 1 байсан бол 2011 онд 108 болж өссөн байна.Ардчилсан хүчний холбоо ТББ, Монголын реп хип хоп академи хамтран “Дэлхий нийтээрээ мансууралтай тэмцэх өдөр”-ийг угтан хүүхэд, залуучуудад хар тамхи, мансууруулах бодисын хор уршгийг таниулан сурталчлахаар “Эрүүл амьдарч, Саруул сэтгэе” уриатай олон нийтийн аяныг эхлүүлж буйгаа өнөөдөр албан ёсоор зарлан, мэдээлэл хийлээ.

Манай улсын 11 аймгийн 30 гаруй сумдын нутагт зэрлэг олсны төрлийн ургамал 10,000 га ба түүнээс ч их талбайд тархан ургаж байгаа талаар ШУА-ын дэргэдэх Ботаникийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар тогтоосон байдаг байна. Мөн манай улстай хил залгаа БНХАУ, ОХУ-д мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, холбогдогчийн тоо хураагдаж байгаа бодисын хэмжээ жил ирэх бүр нэмэгдэж тэр хэрээрээ мансууруулах бодисын хууль бус наймаа эрхэлдэг гэмт бүлэглэлүүдийн үйл ажиллагаагаа идэвхжих нөхцөлийг бүрдүүлж улмаар манай улсын гэмт хэргийн нөхцөл байдалд сөргөөр нөлөөлж байна. Энэ оны эхний 6 сарын байдлаар бүртгэгдсэн мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, холбогдсон хүмүүсийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 2,4 холбогдогч 1,3 дахин өссөн байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4814
0 эможи
keyboard_arrow_up