АТГ: Залилан, хулгай, авилгалын хэргээр яллуулж байсан этгээдүүдийг албан тушаалд нь хадгалаад байна гэв

2017 оны 10 сарын 11

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Arslan.mn

Энэ үеэр тус зөвлөлийн дарга Г.Баасан “АТГ-ын олон нийтийн зөвлөл есдүгээр сарыйн 25-нд байгуулагдсан. Үүнээс хойш АТГ-ын 2016,2017 оны батлагдсан төсөвтэй танилцаж, зарцуулалтад нь хяналт тавьсан. Төрийн төв байгууллага болох 109 байгууллагад цалингийн 40 хувийн нэмэгдэл аваад тэнд байгаа ажилчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг хариуцдаг 1570 ажилтан байдгийг мэдлээ. Мөн 21 аймагт 300 мянган төгрөгөөр цалинждаг нийслэл, дүүрэг, яам, тамгын газар агентлагуудад 500 мянгаар цалинждаг Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүд гэж байдаг юм байна. Энэ хүмүүс яг ямар үр дүнтэй ажиллаж байгааг бид энэ сарын сүүлээр олон нийтэд дахиад мэдээлнэ.

Arslan.mn

Олон нийтийн зөвлөлд иргэдээс маш их өргөдөл гомдол ирж байгаа. Одоогоор 28 өргөдөл ирсэн байгаагаас хамгийн ноцтой нь Улаанбаатар төмөр замын эрх мэдэл бүхий албан тушаалд томилогдсон хүмүүс АТГ-аас ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн тодорхойлолт авахгүйгээр шууд томилогдсон юм байна. 2015 онд авилгалын хэргээр ял авсан хүн тэнд Хяналт шалгалт, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байна.

Мөн 80 сая төгрөгийн залилангийн гэмт хэргээр шүүхээс ял завшсан Зоригт гэж хүн Худалдан авах ажиллагааны газрын албаны даргаар томилогдож, хулгайн хэргээр зургаан жилийн ял эдэлж байсан Оюунчимэг гэдэг хүн Хөдөлмөр харилцааны албаны дарга буюу АТГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байдаг юм байна. Энэ асуудлыг шийдэхийг хүссэн өргөдөл гомдол АТГ-т ирж байсан ч шийдэхгүй өдийг хүрсэн юм байна. Бид энэ асуудлаар Улаанбаатар төмөр замд хандахад тэдгээр албан тушаалтнуудыг аравдугаар сарын 02-нд ажлаас халсан гэсэн албан бичиг ирүүлсэн. Ингээд бид өчигдөр ажлаас халсан гүйцэтгэлийг шалгахаар очиход тухайн хүмүүсийг албан тушаал бууруулаад орлогч болгоод ажлаас нь халаагүй байж байсан. Монголд чадвартай мэргэжилтэнгүүд ажилгүй байж байхад яагаад заавал залилан, хулгай, авилгалын хэргээр яллуулж байсан этгээдүүдийг албан тушаалд нь хадгалаад байгаа вэ гэдэг нь анхаарал татаж байна" хэмээлээ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48021
0 эможи
keyboard_arrow_up