Г.Дэнзэн шүүх хурлыг нээлттэй явуулахыг хүсчээ
2017 оны 10 сарын 11
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэн нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан ирэх баасан гаригт товлогдсон.
Тэгвэл уг шүүх хурлыг нээлттэй хийх хүсэлтийг Г.Дэнзэн Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчид гаргасан байна. Хүсэлтэд “Г.Дэнзэн надтай холбогдох хурлыг нээлттэй явуулж өгнө үү. Би хуралд биечлэн оролцох хүсэлтэй байгаа тул хүсэлтийг минь хангаж өгнө үү. Би юу болж өнгөрснийг яримаар байна” гэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
48008
0 эможи