ФОТО: “Тарьц, суулгац- 2017” намрын үзэсгэлэн худалдаа
2017 оны 10 сарын 10
“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг угтан “Тарьц, суулгац- 2017” намрын үзэсгэлэн худалдаа өнөөдөр МҮЭСТО-нд нээгдлээ.
Энэхүү үзэсгэлэн худалдаанд төрөл бүрийн мод, цэцэг, жимс, жимсгэнийн тарьц, суулгац, үр, хөрс, бордооноос гадна тэдгээрийг арчлах багаж, хэрэгсэл гэх мэт олон нэр төрлийн бүтээгдэхүүн дэлгэгджээ.
Мэргэшсэн төрийн бус байгууллагууд борлуулалт хийхийн зэрэгцээ үнэ төлбөргүй зөвлөгөө өгч арга зүйн туслалцаа үзүүлж байгаагаараа онцлогтой юм.
Энэ удаагийн үзэсгэлэнд ойн нөхөн сэргээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 40 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд оролцож байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
47980
0 эможи