Хан-Уул дүүрэгт зуны цэцэрлэг ажиллаж байна

2014 оны 6 сарын 23

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягийн санаачилгаар тус дүүрэгт зуны цэцэрлэгүүд ажиллаж эхэлжээ. Одоогоор хороо бүрт нэг цэцэрлэг буюу нийт 18 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Хүүхдийн насны ангилал харгалзахгүй, нэг цэцэрлэгт нэг л бүлэг ажиллаж байгаа аж.  Цэцэрлэгүүд наадам  хүртэл ажиллах бөгөөд дараа дараагийн жилүүдэд илүү удаан хугацаатай ажиллуулахаар төлөвлөж байгаа гэнэ.  Гэхдээ зуны цэцэрлэгт өвөл цэцэрлэгт хамрагдаж чадаагүй, аав ээж нь хөгжлийн бэрхшээлтэй, өөрсдөө ярьж, сонсож чадахгүй зорилтот бүлгийн хүүхдүүд хамрагджээ. Одоогийн байдлаар Хан-Уул дүүргийн нийт 3000 гаруй хүүхэд зуны цэцэрлэгт явж байна. Энэхүү ажил нь  дүүргийн иргэдийн сайшаалыг ихээхэн хүлээж байгаа бөгөөд бүх төсвийг ХУД-ийн Засаг дарга гаргаж байгаа аж. Энэ талаар ХУД-ийн Боловсролын хэлтсийн ажилтан Ц.Батбаяр мэдээллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4797
0 эможи
keyboard_arrow_up