Цэрэг татлага энэ сарын 20-22-ны өдрүүдэд болно
2017 оны 10 сарын 10
Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/679 захирамжийг үндэслэн 2017 оны хоёрдугаар ээлжийн цэргийн жинхэнэ албаны татлага, цэргийн гэрээт албанд элсүүлэх ажлыг 2017 оны 10 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Дүүргүүдийн Цэрэг татлагын товчоод, Цэргийн штабууд цэрэг татлагыг зохион байгуулна.
Цэрэг татлаггад орох иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлж авч ирнэ. Үүнд:
- Цэргийн үүрэгтний үнэмлэх
- Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
- Нийгмийн даатгалын дэвтэр
- Иргэний цахим үнэмлэх
- 3х4 хэмжээний цээж зураг 2 хувь
Хэрэв оюутан, сурагч бол сургуулийн тодорхойлолт, сургалтын төлбөр төлсөн баримт, оюутан сурагчийн үнэмлэх зэргийг дүүрийнхээ Цэрэг татлагын товчоонд авчирч бүртгүүлэх юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
47962
0 эможи