ЗЦА: Орон нутагт зам тээврийн ноцтой осол гарчээ

2017 оны 10 сарын 09

Намрын налгар өдрүүд дуусч жавар тачигнасан өвлийн улирал айлчлан ирлээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон нойтон цасны улмаас зарим даваа, гүвээ, зам хаагдаж тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсноос гадна ихэнх жолооч нарын өвлийн бэлтгэлийг шалгаад авсан юм. 

Image result for орон нутгийн зам

Замын цагдаагийн албанаас өвөл боллоо, зам хальтиргаатай байна зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солиорой гэж анхааруулсан боловч бидний хэнэггүй зангаас болж зам тээврийн осол, хэрэг гарсаар байна. 

2017 оны 10 дугаар сарын 07,08-ны амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 752 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 552 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 27 хүн гэмтэж бэртсэн байна.

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 142 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажилласан байна. Энэ амралтын өдрүүдэд хурим, найр ихээр болсонтой холбоотойгоор согтуугаар тээврийн хэрэгсэл зөрчил ихээр бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 14 осол, мөргөлдөх хэлбэрээр 25 осол бүртгэгдсэн бөгөөд тухайн өдрүүдэд зам тээврийн осол, хэргийн газрыг орхиж явсан 3 тохиолдолд бүртгэгдсэнийг тус тус шалгаж байна. Орон нутагт Архангай, Сүхбаатар аймгуудад ноцтой зам тээврийн осол гарч 1 хүний амь нас хохирч, 3 хүн гэмтсэн. 

Тухайлбал:

1. Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутаг “Хашаа худаг” гэх газар асфальтан замд амины T.Pruis маркийн автомашины жолооч О нь зорчих хэсгээс гарч шон мөргөсний улмаас зорчигч 44 настай Б-н амь нас хохирсон хэргийг Сүхбаатар аймгийн ЦГ-т шалгаж байна. 

Манай улс бусад орнуудыг бодвол харьцангуй их цастай, хүйтэн байдаг. Иймээс бид зуныхаа дугуйг өвлийн дугуйгаар солих шаардлага зайлшгүй гардаг. Учир нь зуны дугуй нь хүйтнийг тэсвэрлэх чадвар муутай ба хөлдөх явдал гардаг. Ингэснээр дугуйн хий сулрах, замтай харьцах чадвар алдагдах, хөлдсөнөөс болж язрах, бензин түлш зарцуулалт ихсэх цаашлаад бидний эдийн засагт ч сөргөөр нөлөөлдөг. Иймд жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл, мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдлээс хамгаалж зуны дугуйгаа өвлийн дугуйгаар сольж хөдөлгөөнд оролцоорой.


 


 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47927
0 эможи
keyboard_arrow_up