ЦАГ АГААР: Ойрын 2 хоногт цасан шуурга шуурна

2017 оны 10 сарын 09

Arslan.mn

ЦУОШГ-аас 2017 оны аравдугаар сарын 9-нөөс 16-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар ойрын хоёр хоногт хур тунадас цас орж, шуурч хүйтэн байх гэнэ.

Баруун аймгуудын нутгаар: 9-нд зарим газраар цас, 12-нд нутгийн хойд хэсгээр, 11,13-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн өмнөд хэсгээр 12-14м/с хүрч ширүүснэ. 9-11,13-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 14-19 градус өдөртөө 1-6 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаарч 15-нд уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 5-10 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 9-нд нутгийн баруун хэсгээр, 10,13-нд зарим газраар, 12-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас цас орно. Салхи 10-13-нд зарим газраар 12-14м/с хүрч зөөлөн шуурна. Ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн өдөртөө 2 градус хүйтнээс 2 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 4-9  градус хүрч дулаарна.

Зүүн аймгуудын нутгаар: 10-нд ихэнх нутгаар, 12-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд зарим газраар хур тунадас нойтон цас орно. Салхи 10-13-нд зарим газраар 12-14м/с хүртэл ширүүсч зөөлөн цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 2-7 градус дулаан байна. 15-нд нутгийн баруун хэсгээр шөнөдөө 2-7 градус хүйтэн өдөртөө 7-12 градус дулаан, зүүн хэсгээр  шөнөдөө 5-10 градус хүйтэн өдөртөө 4-9 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 9-10нд зарим нутгаар хур тунадас нойтон цас орж, цасан шуурга шуурна. 14-нд нутгийн зүүн хэсгээр ялимгүй хур тунадас орж явган шуурна. Салхи 9-14-нд зарим газраар 12-14м/с хүртэл ширүүсч шуурна. 9-14-нд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан өдөртөө 5-10 градус дулаан байна. 15-нд ихэнх нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн өдөртөө 10-15 градус дулаан байна.

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47920
0 эможи
keyboard_arrow_up