УИХ-ын даргаОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн даргыг Чингисийн талбайд угтан мэндчиллээ
Улсын Их Хурлын дарга З.Энхболд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга Валентина Ивановна Матвиенког өнөөдөр Чингисийн талбайд угтан мэндчиллээ.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд эрхэм зочны хамт их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, дурсгалын зураг авахуулав.
Тэд Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга Валентина Ивановна Матвиенко хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурсан юм.
Үүний дараа ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн даргын Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдтой хийх хэлэлцээ эхэллээ. Тэд хэлэлцээ хийсний дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
Мөн энэ өдөр эрхэм зочин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Монгол Улсын Их Хурлын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд нартай уулзана