Нийтийн тээврийн шинэ үйлчилгээний төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтад урьж байна
Төслийн сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй хуулийн этгээд нь төсөл хэрэгжүүүлэгчийг сонгон шалгаруулах бичиг баримт авах хүсэлтийг албан бичгээр ирүүлж, ажлын даалгаврыг эргэж төлөгдөхгүй нөхцлөөр нэг багцыг 250,000 (хоёр зуун тавин мянга) төгрөгөөр худалдан авч болно.
Оролцогчийн санал дараах бүрдэлтэй байна. Үүнд:
- Аж ахуйн нэгж байгууллагын ерөнхий танилцуулга
- Аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээний хуулбар
- Аж ахуйн нэгж байгууллагын чадавхийг харуулах сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажил, төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын дүнг харуулсан мэдээлэл
- Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт
- Төслийг хэрэгжүүлэх техник, технологийн чадавхийн мэдээлэл / тоног төхөөрөмж, програм хангамж, хүний нөөцийн мэдээлэл, удирдлагын багийн танилцуулга/
- Техник технологийн тодорхойлолт
- Төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө, сараар гаргасан хуваарийн хамт
- Санхүүгийн эх үүсвэр /төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нотолсон гэрээ, зээлжих эрх, банкны баталгаа болон түүнтэй адилтгах баримт бичиг/
- Санхүүжилтийн төлөвлөгөө, тооцоолол
- Нийслэлтэй хамтран ажиллах тодорхой санал
- Түншлэлийн гэрээ /2 ба түүнээс дээш тооны аж ахуйн нэгж нэгдэж консорциум хэлбэрээр төсөл хэрэгжүүлэх саналтай бол заавал ирүүлнэ/
Төсөл сонгон шалгаруулалтын материалын хүлээн авах хугацаа:
Төсөл сонгон шалгаруулах багц бичиг баримтыг худалдан авч, танилцсан этгээд төсөл хэрэгжүүлэх саналаа битүүмжилсэн байдлаар 2014 оны 07 сарын 07 -ны өдрийн 1000 цагаас өмнө Нийслэлийн засаг захиргааны IV байрны 11 давхар, Нийслэлийн тээврийн газрын 05 тоот өрөөнд ирүүлнэ.
Төсөл сонгон шалгаруулалтанд ирүүлсэн материалуудыг нээх хугацаа:
Төсөл сонгон шалгаруулалтын материалыг 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1030 цагт Нийслэлийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг болон шалгаруулалтад оролцогчдын төлөөллийг байлцуулан Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын хурлын “А” танхимд нээнэ.
Төсөл сонгон шалгаруулалт 2 үе шаттай явагдана.
Төслийг нээсэн өдрөөс эхлэн 10 хоногийн дотор хүчинтэй байна.
Гадаадын этгээд хэрэгжүүлэх төсөл ирүүлэх эрхтэй.
Дотоодын гүйцэтгэгчид давуу эрхийн зөрүү тооцно.
ТӨСЛИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ:
Хаяг: Монгол улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-15, Нийслэлийн засаг захиргааны IV байрны 11 давхрын 05 тоот, “НИЙСЛЭЛИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР”
Утас: 976-11-327968
Веб хуудас: http://ulaanbaatar.mn, http://transport.ub.gov.mn/
Цахим шуудан: transport@transport.ub.gov.mn
Данс: Нийслэлийн төрийн сан банк 200051431 тоот данс /аж ахуйн нэгжийн нэр, төслийн баримт бичгийн нэр, хаяг, дансыг тодорхой бичих/