Цаг уур нэг хэмээр дулаарахад Монгол улсын нэг хүнд ноогдох ДНБ-ий гарц 1.4 орчим хувиар өснө

2017 оны 10 сарын 06

ARSLAN.mn

Дэлхийн цаг уур дулаарч байгаа нь олон улс оронд гамшиг авчирна гэсэн төсөөлөл бий.

Харин ОУВС-ын гаргасан шинэ судалгаанд дэлхийн цаг уур Цельсийн 1 хэмээр дулаарахад эдийн засаг нь сайжрах 22 улс байгаагийн 13 нь онцгой өсөлт үзнэ гэж тооцоолжээ.

Эдгээр 13 орны хамгийн эхэнд Монгол улсыг нэрлэсэн байна. Тодруулбал дэлхийн бөмбөрцгийн агаарын хэм Цельсийн 1 градусаар нэмэгдэхэд Монгол улсын нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний гарц 1.4 орчим хувиар өсөх гэнэ.

 

Монголын араас ОХУ дараагийн хамгийн өндөр эдийн засгийн үр шим хүртэх орноор нэрлэгджээ.

Дэлхий нийтээр нь харвал бөмбөрцгийн хойд хагасын хүйтэн цаг ууртай орнууд дулаарлын үр шимийг хүртэхээр байгаа бол өмнө зүгийн орнууд, үүнд Африк, Ойрх Дорнод, Энэтхэгийн хойг, Зүүн Өмнөд Ази, Австрали, Төв ба Өмнөд Америкийн орнуудад сөргөөр нөлөөлөхөөр байна.

 

Судалгааны тайланд мөн цаг уурын өөрчлөлт хэдийгээр зарим орнуудад эерэг нөлөө үзүүлэх ч тэдгээр улсууд дотор салбар тус бүрт харилцан адилгүй нөлөөлж, эдийн засгийн хувьд ялагч, ялагдагч аль алиныг бий болгоно  гэжээ.

Тухайлбал хамгийн өндөр ашиг хүртэнэ гэж тооцоолж байгаа Монгол улсын мал аж ахуйд байгалийн гамшигийн сөрөг нөлөө нэмэгдэнэ гэж үзсэн байна.

Харин өвлийн улирлаас болоод үйл ажиллагаа нь зогсдог, удааширдаг эдийн засгийн салбаруудад сайн нөлөө үзүүлэх гэнэ.

 

Эх сурвалж: Russia Insider

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47846
0 эможи
keyboard_arrow_up