Төрийн байгууллагуудын ажил 08.30 цагт эхэлдэг боллоо

2017 оны 10 сарын 06

Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарь аравдугаар сарын 2-ны өдрөөс буюу энэ долоо хоногийн даваа гаригаас эхлэн 30 минутаар хойшилжээ. Тодруулбал, өвлийн цагийн хуваарьт шилжиж ажлын эхлэх цаг 08.30 дуусах цаг 17.30 боллоо. 

Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн хавар замын ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор захирамж гаргаж, өөрийн харьяа байгууллагын ажлын цагийн хуваарийг дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд 08.00-17.00 цаг болгож, энэ хуваарийн дагуу нийслэлийн төр захиргааны байгууллагууд ажиллаж ирсэн.  Эл захирамжид тусгасанчлан энэ долоо хоногоос 2018 оны дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл нийслэлийн Засаг даргын тамгын газар, Захирагчийн ажлын алба, Автозамын газар, Аудитын газар зэрэг хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагууд өвлийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47840
0 эможи
keyboard_arrow_up