ҮЙЛ ЯВДАЛ: БАГШ нар чимээгүй суулт хийнэ
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордонд
09:00 цагт Багшийн цалинг нэмүүлэх түр хорооноос Багшийн эрхийг хамгаалах өдөр 21 аймаг, 9 дүүргийн Монголын багш нарын онц их хурлыг зохион байгуулна.
ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн
10:00 цагт “Хятадын ойрх үеийн түүх” болон “Манж Чин гүрний үеийн түүх” цуврал 20 боть бүтээлийг хандивлах ёслолын үйл ажиллагаа болно.
УДЭТ-т
10:00 цагт Монголын багш нарын баярт зориулсан арга хэмжээ болно. Шилдэг багш шалгаруулж шагнана.
Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд
10:30 цагт Нийслэлийн Нийтийн Биеийн тамир, спортын хорооноос "UB sport 2017" биеийн тамир, спортын өдөрлөгийн талаар хэвлэлийн хурал хийнэ.
11:00 цагт Нийслэлийн Тээврийн газраас хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан автобусанд буудал зарлах тоног төхөөрөмж суурилуулах талаар хэвлэлийн хурал хийнэ.
Монголын Үндэсний музейд
11:00 цагт “Иран дахь Ил Хаадын Өв" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулна.
ХНХЯ-ны байрны 10 давхарт
11:00 цагт Дэлхийн ур чадвар 2017 тэмцээнд явах хүүхдүүдийг ХНХЯ-ны удирдлагууд хүлээн авч уулзаж, далбаа гардуулж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нь гардуулан өгнө.
БГД-ийн эрүүл мэндийн төвд
12:00 цагт "Мэс заслын тасаг"-ийн нээлт болно.
Д.Сүхбаатарын талбайд
15:00 цагт Монголын багш нарын онц хурлын төлөөлөгчид, багш нар чимээгүй суулт хийнэ.









