ФОТО: “ОХУ-д үйлдвэрлэв“ үзэсгэлэнгээс
2017 оны 10 сарын 04
УИХ, Засгийн газар болон ОХУ-ын Холбооны зөвлөл хамтран зохион байгуулж буй “Монгол- Оросын хамтын ажиллагаа 2017” арга хэмжээний хүрээнд өнөөдөр “Мишээл экспо” төвд “Орост үйлдвэрлэв 2017” үзэсгэлэн худалдаа нээлтээ хийлээ.
Энэ сарын 05-ныг дуустал үргэлжлэх энэхүү үзэсгэлэн худалдаанд барилга, барилгын материалын үйлдвэрлэл, инноваци шингээсэн дэвшилтэт тоног төхөөрөмж, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг ОХУ-ын 60 гаруй компани оролцож байна. Эдгээр компаниуд ОХУ-ын төв хэсгийн мужууд, Сибирь болон өвөр байгалийн орчмын 20 томоохон хотоос хүрэлцэн иржээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
47744
0 эможи