Даланзадгад ДЦС-ын үйлдвэр цагт нэг тонн ширэм хайлуулна

2017 оны 10 сарын 04

"Даланзадгад дулааны цахилгаан станц" ТӨХК импортын хамаарлыг бууруулах зорилгоор ширэм хайлуулах үйлдвэрээ энэ сарын 27-нд нээгээд байна.

Arslan.mn

Энэхүү үйлдвэр нь цагт нэг тонн ширэм хайлуулах хүчин чадалтай бөгөөд эхний ээлжинд Дулааны цахилгаан станцынхаа хэрэглээг хангана гэж мэдээллээ. Харин цаашид үйлдвэрийн ажил жигдрэхээр бусад аймаг, суманд нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ. Түүхий эдийнхээ 80 хувийг хаягдал төмрөөс, үлдсэнийг нь "Beren metal" компаниас авах юм байна. Үйлдвэрт метал, хар төмөр, ширмэн эд ангиудыг хайлуулж, дахин боловсруулан хэрэглээнд нийлүүлэх юм. Даланзадгад Дулааны цахилгаа станц нь жилд 50 тонн ширэм хэрэглэдэг байна. Түүнчлэн үйлдвэрээ нээснээр 15-20 ажлын байр шинээр бий болгожээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47735
0 эможи
keyboard_arrow_up