Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн 67 хувийг амьсгалын замын өвчин эзэлж байна

2017 оны 10 сарын 03

Arslan.mn

Мэргэжлийнхээ онцлогоос хамаарч суурь өвчтэй болсон иргэд манай улсад цөөнгүй бий. Их дуу чимээтэй орчинд ажилладаг хүний сонсгол муудаж сонсголын бэрхшээлтэй болдог. Харин тоос шороо ихтэй орчинд ажилладаг хүмүүсийн дунд амьсгалын замын өвчлөл өндөр байдаг. Уул уурхай, барилга, эрчим хүчний салбарт ажиллагсдын дунд уушгины өвчлөл хамгийн өндөр байгаа нь үүний нэг нотолгоо юм. Энэ жил хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилсан сэргийлэх чиглэлд үйл ажиллагаа явуулдаг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв”-ийн 50 жилийн ой тохиож байна. Анх 1967 онд “Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэг” нэртэйгээр үүсгэн байгуулагдаж байсан түүхтэй энэхүү байгууллагын үндсэн зорилго нь иргэд хөдөлмөрчдийг мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс хамгаалах юм. Энэ ч утгаар Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг бүх аж ахуйн нэгжийн ажлын байранд хөдөлмөрийн болон эрүүл ахуйн үнэлгээ өгч, ажлын байрны хортой хүчин зүйлсийг багасгах арга хэмжээг авч ажиллаж байна.

40-54 насны иргэдийн дунд мэргэжлээс шалтгаалах өвчлөл хамгийн өндөр байгаа юм. Мэргэжлээс шалтгаалах өвчтэй болсон хүмүүсийн 80 хувийг эрэгтэйчүүд, 20 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Мэргэжлээс шалтгаалах өвчнийг дотор нь ангилж үзвэл:

67% - Амьсгалын замын өвчлөл /тоос, шороотой нөхцөлд ажилладаг/

12% - Мэдрэлийн өвчин /Өндөр ачаалалтай, дуу чимээ ихтэй орчинд ажилладаг/

11% - Хордлого /Хортой нөхцөлд ажилладаг/

7% - Мэс засал /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс осолд орсон/

3% - Чих, хамар, хоолойн өвчин /Дуу чимээ ихтэй орчин ажилладаг/

Мэргэжлээс шалтгаалах өвчнийг бууруулж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахын тулд хууль эрх зүйн орчинг сайжруулах шаардлагатай байна гэж “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв”-ийн хамт олон үзэж байна. Энэ хүрээнд “Мэргэжлээс шалтгаалах оношлогоо, урьдчилан сэргийлэлт” сэдэвт олон улсын сургалтыг 10-р сарын 03, 04–ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Г.Дугар

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47712
0 эможи
keyboard_arrow_up