Монгол улсад хилийн халдашгүй байдал алдагдаж байна

2014 оны 6 сарын 21

Өнөөдөр Монгол улсын хилийн халдашгүй байдал болон Үндэсний аюулгүй байдал алдагдаж байгаа талаар  хэвлэлийн бага хурлаар мэдээлэл хийлээ. Тус хэвлэлийн хуралдаанд Тагнуулын төв байгууллагын ахмад ажилтан З.Дүүрнбилэг,  Төрийн тусгай хамгаалалтын албаны ахмад ажилтан  Д.Сугар, Цэргийн Тагнуулын байгууллагын ахмад ажилтан Г.Болд болон Хилийн Тагнуулын байгууллагын ахмад ажилтан Я.Даваасүрэн нар оролцлоо.

 

Тэрээр Хилийн халдашгүй байдал, Улс орны аюулгүй байдал өнөөдөр хүнд болж байна. Учир нь  шинээр 6 боомт нээгдэх гэж байна. Үүний ард  дахиад 6 боомт байна гэсэн үг. Иймээс Монгол улсын Хил хязгаарын халдашгүй байдал, бүрэн бүтэн байдал алдагдахад хүрч байна. Ингэж олоноор боомт нээсэн нь Үндсэний аюулгүй байдлын бодлогод халдаж байгаа гэдгээ мэдэгдлээ. Мөн тус бүлгийнхэн энэ асуудлаар дахиаж дэлгэрэнгүй баримттай мэдээлэл хийх болно гэдгээ хэллээ.

Нутаг дэвсгэрийн  бүрэн бүтэн байдал, Монгол соёл иргэншлийн аюулгүй байдал, хүн амын аюулгүй байдал, ард түмэн оршин тогтнох аюулгүй байдал өнөөдөр маш чухал болж байна. Харин эрх баригчид үүнийг анхаарахгүй байгаа юм.

Монгол Улс мөнхийн хоёр хөрштэй. Хоёр хөрштэйгөө хиллэдэг хал дашгүй дархан хилтэй. Энэ хил нь хоёр улстайгаа нэвтрэх 42 боомттой. Одоо энэ тоог зургаараар нэмэгдүүлэх гэж байна. Тус боомтууд 300-3 км зайтай байгаа талаар орон нутгийн иргэдэд хэлж байна. Энэ бол байж болохгүй асуудал гэлээ.

Үүний нэг нь Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг Цагаандэл уул, ӨМӨЗО-ны Алшаа аймгийн Алшаа зүүн хошууны Өлзий уул гэдэг газарт авто замын шалган нэвтрүүлэх боомт шинээр нээх юм. Энэхүү Цагаандэл-Өлзий боомт байнгын ажиллагаатай байх аж. Үүнээс гадна Алтанбулаг-Хиагт боомтыг 24 цагийн ажиллагаатай болгохоор болсон байна.

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4764
0 эможи
keyboard_arrow_up