Өнөөдөр болох зарим үйл явдлын тойм
09:00 цагт: АН-ын удирдлагууд, УИХ-ын гишүүд, Ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүд С.Зориг агсаны хөшөөнд цэцэг өргөнө.
11:00 цагт: МУИС байгуулагдаж, үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 75 жилийн ойн баярын хэвлэлийн бага хурал МУИС-ийн номын сангийн байранд болно.
11:00 цагт: цагаас Боловсрол шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооноос багш нарын цалинг нэмэх асуудлаар хийгдэж буй ажлын талаар хэвлэлийн хурал зарлаж байна. МҮЭ-ийн холбооны хурлын танхимд болно.
Монгол ньюс мэдээллийн төвд
12:00 цагт: Дуучин Б.Наранцогт, Б.Отгончимэг нарын “Сүүн залбирал” тоглолтын талаарх мэдээллийг сонирхоорой.
13:00 цагт: Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Япон улс болон Японы ард түмэнд монголчуудын зүгээс талархал илэрхийлж “Аригато” талархлын тоглолтыг зохион байгуулах хорооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.
13:00 цагт: Зүүн дөрвөн замаас Сүхбаатарын талбай хүртэл улаанбаатар хотын орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар 70 жилийн ойн баярын жагсаал хийнэ.
14:00 цагт: “Монгол, Оросын хамтын ажиллагаа – 2017” эдийн засгийн чуулга уулзалтын хөтөлбөрийн хүрээнд Мишээл экспод “Орост үйлдвэрлэв 2017” ОХУ-ын бүтээгдэхүүн, үйлчилгээний үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ болно.









