Өнөөдөр хуучны машинуудын парад болно

2017 оны 9 сарын 30

“Алтан жолоо групп”-ын Ерөнхийлөгч В.Энхбаатарын хувийн цуглуулга болох хуучны, ховор нандин авто машины парад, үзэсгэлэн өнөөдөр болно. Парад Орбитаас Баруун 4 зам, талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн гэсэн чиглэлд цуваагаар явах бөгөөд 12:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд хүрэх юм байна.

Уг парадад 1930 аад оноос эхлэх тээврийн салбарын түүхийг илтгэсэн автомашин явах аж. Тухайн цаг үедээ гангараа болж байсан ховор сонин автомашинуудыг нэг доороос үзэж сонирхох боломж бүрдэнэ гэдгийг зохион байгуулагчид онцолж байгаа юм. Үзэсгэлэн өнөөдөр 17:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд автомашин тус бүрийн түүхэн танилцуулгыг сонирхуулах аж.ЫЙ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47605
0 эможи
keyboard_arrow_up