Цэргийн цагдаагийн ажиллах журам ирэх сараас хэрэгжиж эхэлнэ

2017 оны 9 сарын 29

ЗХЖШ-ын даргын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/390 дүгээр тушаалаар “Цэргийн цагдаагийн ажиллах журам”-ыг батлан гаргасан байна. Энэхүү журмыг бие бүрэлдэхүүнд танилцуулж, 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга /хошууч генерал Р.Сүхбат/, Хил хамгаалах ерөнхий газрын дарга /хошууч генерал Ц.Сэргэлэн/, Цагдаагийн ерөнхий газрын дарга /цагдаагийн хурандаа Ө.Энхтөр/, Онцгой байдлын ерөнхий газрын дарга /хошууч генерал Т.Бадрал/-д үүрэг болгосон байна.

 Цэргийн хүрээний нутаг дэвсгэрт Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэрэг, Онцгой байдлын байгууллагын офицер, ахлагч, гэрээт болон хугацаат албаны цэргийн алба хаагчид, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Хууль сахиулахын их сургуулийн хил, Дотоодын цэрэг, Онцгой байдлын албаны сонсогчийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан “Цэргийн нийтлэг дүрмүүд”-ий хэрэгжилтийг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах юм.

Цэргийн цагдаагийн үйл ажиллагааны үндсэн зорилго нь төрийн цэргийн байгууллагуудын хэмжээнд гэмт хэрэг, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сахилга, дэг журмыг бэхжүүлэх, Монгол Улсын хууль, “Цэргийн нийтлэг дүрмүүд”-ийн заалтуудыг цэргийн хүрээ /хотхон/, анги, байгууллага, салбарын өдөр тутмын үйл ажиллагаанд хэвшүүлэхэд оршиж байгаа юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47583
1 эможи
keyboard_arrow_up