Бүтээн байгуулагчдын хөдөлмөр, зүтгэлийг бодитоор мэдээллэхийг Монполимет уриалав

2017 оны 9 сарын 28

Улсынхаа хөгжилд өнгө нэмж,хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлж буй Монполимет группын Тосон үйлдвэр нь  Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай сумдын нутагт олборлолт нөхөн сэргээлтийг хамтад нь хийж гүйцэтгэж байгаа билээ.  Энэ утгаараа Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ  хамтран жил бүр шалгаруулдаг Тэргүүний нөхөн сэргээгч байгууллага, цол өргөмжлөлийн эзнээр 15 удаа шалгарч улсдаа “Жишиг нөхөн сэргээгч байгууллага”-аар тодорсон юм.

25 жилийн түүхтэй Монполимет ХХК болон Монцемент Бийлдинг Материалс ХХК-ийн 1000 гаруй ажилтан,инженер техникийн  ажилчид бүтээн байгуулалтын ажлуудыг хариуцлагатайгаар, хуулийн хүрээнд үнэнч шударгыг эрхэмлэн  гүйцэтгэж байна. Эх орныхоо хөгжил дэвшил,эдийн засагт сэтгэл,зүтгэлээрээ бодит хувь нэмрээ оруулж буй үндэсний баг хамт олны нөр их хөдөлмөр,бүтээн байгуулалтын ажлуудыг илт мушгин  гуйвуулж,үндэслэлгүй  гүтгэлгүүдийг удаа дараа олон нийтийн сүлжээгээр цацаж байгаад Монполимет группын зүгээс харамсаж байгаагаа сэтгүүлчдэд мэдэгдэв.  Сүүлийн үед бодит байдлыг санаатайгаар гутаан гуйвуулсан өнөөх л өөрсдийн “зохиож” бэлтгэсэн гүтгэлэгт мэдээнүүдээ дахин олон нийтийн сүлжээг ашиглан гаргаж байгаа хэсэг хүмүүст хандаж худал хуурмаг үйлдлээ таслан зогсоохыг Монполиметийн хамт олон хатуу шаардлаа.

Түүнчлэн үндэсний бүтээн байгуулагч, хамт олны  нөр их хөлс хөдөлмөрийн үнэ цэнийг хүндлэн, улс, нийгэмдээ Тэргүүний нөхөн сэргээгч хэмээн үнэлэгдсэн  хамт олны тухай үнэн бодит мэдээллийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхийг хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд хандан уриалав. Монполиметийн бүтээлч хамт олны төлөөлөгчид “Бидний ажил үйлс болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ашиглаж буй техник тоног төхөөрөмж нь техник эдийн засгийн үзүүлэлт болон мэргэжлийн байгууллагуудын акт дүгнэлтийн дагуу, хуулийн хүрээнд байгаль орчинд сөрөг нөлөө багатайгаар хэрэглэгдэж байна.

Бидний үйл ажиллагааны үндсэн техник болох Драгийн үйлдвэрлэл бол байгалийн баялгийг байгалийн усаар нь баяжуулаад техникийн нөхөн сэргээлтийн 70 хүртэлх хувийг өөрөө хийдэг дэлхий нийтэд ЭКО хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн технологи юм. Бидний бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцсон, хамтран ажилласан байгууллага, хувь хүмүүсийн дэмжлэгтэйгээр манай төслүүд амжилттай хэрэгжиж нийгэмд сайн сайхнаар танигдаж байгаад бид баяртай байдаг” хэмээн онцлон мэдэгдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47513
0 эможи
keyboard_arrow_up