Зах, худалдааны төвүүдэд хандан зөвлөмж гаргажээ

2017 оны 9 сарын 27

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй томоохон зах, худалдааны төвийн удирдлагуудтай санал солилцох, зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулжээ.   

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хэрэглэгчийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, өргөдөл, гомдлыг шуурхай барагдуулах нэгдсэн тогтолцоог бий болгохыг зорьж байгаа юм. Мөн худалдаалагдаж буй бараа, бүтээгдэхүүн нь албан ёсны эрхтэй, зохих зөвшөөрлийн дагуу худалдаалж байгаа эсэхэд тавих дотоод хяналтын тогтолцоог сайжруулахад анхаарал хандуулж байгаа ажээ. Тиймээс томоохон зах, худалдааны төвийн удирдлагуудтай хийсэн уулзалтаар дээрх асуудлуудыг хөндөж ярилцсан байна.

Түүнчлэн энэ үеэр 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж байгаа Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн танилцуулгыг хийж цаашид хэрхэн хэрэгжүүлэх чиглэлээ тодорхойлж, хамтран ажиллах талаар зөвлөлджээ.

Уулзалтад худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж буй “Хан талст”, “Эрдэнэбулган”, “Дүнжингарав”, “Барс импекс”, “Алтжин санаа”, “Нарантуул трейд”, “Хархорин хүрээ”, “Юмт бөмбөгөр”, “Хүчит шонхор”, “Анко” нийт 11 аж ахуй нэгжийн 18 төлөөлөл оролцсон байна. Зөвлөлдөх уулзалтын үр дүнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас аж ахуйн нэгж байгууллагуудад үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллах зөвлөмжийг хүргүүлжээ.

  Зах, худалдааны төвүүдэд хандан зөвлөмж гаргажээ

Зах, худалдааны төвүүдэд хандан зөвлөмж гаргажээ

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47502
0 эможи
keyboard_arrow_up