“Чих хамар хоолойн кабинетын үйл ажиллагааг сурталчлах өдөрлөг” боллоо

2014 оны 6 сарын 20

“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл “Дүлийрэлт, сонсгол бууралтаас сэргийлэх, хянах” үндэсний стратегийг хэрэгжүүлэх зорилгоор “Чих хамар хоолойн кабинетын үйл ажиллагааг сурталчлах өдөрлөг” зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр үнэ төлбөргүй, харъяалал харгалзахгүй 60 хүнд үзлэг хийсэн бөгөөд 100ш тараах материал, зөвлөмж тарааж, 20 хүнд сонсголын бичлэг хийж, сонсголын аппарат тохируулах заавар өгсөн байна. Мөн ӨЭМТ-ийн 25 эмчид хичээл сургалт явууллаа.  

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4743
0 эможи
keyboard_arrow_up