ХХЗХ: Гар утасны дата ашигладаг идэвхтэй хэрэглэгчид 2.4 сая хүрч нэмэгдсэн

2017 оны 9 сарын 26

Гар утасны дата ашигладаг үүрэн телефоны идэвхтэй хэрэглэгчийн тоо энэ оны есдүгээр сарын байдлаар хоёр сая 400 мянга хүрснийг Харилцаа холбооны зохицуулах хороо мэдээллээ.

Arslan.mn

Энэ нь жилийн өмнөхөөс 9.5 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Идэвхтэй хэрэглэгчдийн тоог сүлжээнд холбогдон дата ашиглаж байгаа сим картны тоогоор хэмждэг аж.

"Unitel" компани өнгөрсөн онд зөвхөн дата хэрэглээний төлбөрөөс найм орчим тэрбум төгрөгийн цэвэр ашиг олжээ. Энэ нь 2015 онтой харьцуулахад 20 хувиар өссөн дүн юм. Харин энэ оны эхний найман сарын байдлаар 2016 оны жилийн эцсийн дүнтэй тэнцэхүйц ашигтай ажиллаад байгаа аж.

Түүнчлэн дата ашигладаг нийт хэрэглэгчдийн 39.2 хувь нь "Mobicom" корпорацийн дата үйлчилгээг ашигладаг байна. Тэгвэл 36.1 хувь нь "Unitel" корпорацийн дата үйлчилгээг ашиглаж байгаа юм. 3G, 4G буюу дата үйлчилгээг үүрэн телефоны дөрвөн оператор компани анх нэвтрүүлэхдээ нийт 81.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

Мөн манай улсын твиттер ашиглагчдын 70 гаруй хувь нь гар утсаараа жиргэдэг талаар Харилцаа холбооны зохицуулах хороо судалгаандаа дурджээ. Улсын хэмжээнд авч үзвэл, нэг өрх сард дунджаар 43 мянга 500 төгрөгийг харилцаа холбооны үйлчилгээнд зарцуулдаг байна.

Харин Улаанбаатар хотын нэг өрх дунджаар 95 мянган төгрөг зарцуулдаг аж. Тухайлбал интернэтийг гар утаснаас бусад сувгаар идэвхтэй хэрэглэгчдийн тоо 200 мянга хүрчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47428
0 эможи
keyboard_arrow_up